Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Танилцах аялалд 40 гаруй албан хаагч оролцлоо

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон өнөөдөр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн болон Олон нийттэй харилцах төв, Онцгой байдлын байгууллагын музейн үйл ажиллагаатай танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Танилцах аялалд 40 гаруй албан хаагч оролцлоо
Танилцах аялалд 40 гаруй албан хаагч оролцлоо. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон өнөөдөр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн болон Олон нийттэй харилцах төв, Онцгой байдлын байгууллагын музейн үйл ажиллагаатай танилцлаа.



Энэ үеэр Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлтэй танилцахын зэрэгцээ Онцгой байдлын албаны түүхэн музейд дэлгэгдсэн Архангай аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, ховор цуглуулга, хосгүй бүтээлүүдтэй танилцсан юм.



Мөн Олон нийттэй харилцах төвийн үйл ажиллагаа, “Аврагч” студитэй танилцсан тус аялалд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 40 гаруй албан хаагч хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах