Танхайрах гэмт хэрэг зургаа гарчээ
Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-26-нд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1024 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-26-нд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1024 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 35 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 24 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Нийслэлд золгүй байдлаар дөрвөн хүн нас барсан, дээрэмдэх, булаах гэмт хэрэг нэг, нэг, хулгайлах гэмт хэрэг 11, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг зургаа гарчээ. Харин зам тээврийн хэрэг долоо, осол зургаа гарч долоон хүн гэмтсэн байна.


















