Танкийн тусгай хорооны дайчид жолооны үнэмлэхтэй халагдана
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд амралтын өдрүүдэд хугацаат цэргийн алба хаагчдынхаа хувь хүний хөгжилд чиглүүлсэн сургалт, тэмцээн уралдааныг явуулдаг билээ.
Мэдээллийн алба

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд амралтын өдрүүдэд хугацаат цэргийн алба хаагчдынхаа хувь хүний хөгжилд чиглүүлсэн сургалт, тэмцээн уралдааныг явуулдаг билээ.
Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн танкийн батаольоны хугацаат цэргийн алба хаагчид өөрсдийн санал хүсэлтээр “Хаврын урь” жолооны дамжаанд “В” ангиллаар суралцаж байна. Ингэснээр түрүүч, байлдагч нар халагдахдаа жолооны үнэмлэхтэй харих боломж бүрдэж байгаа юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хугацаат алба хаагчдынхаа чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл мэнд гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх, бүжгийн спортыг хөгжүүлэх зорилгоор Өвөрхангай аймаг дахь “Нийтийн бүжиг”-ийн салбарынхантай хамтран заавал сурах бүжгийн төрлүүдээр амралтын өдрүүдэд хичээл явуулж байна.
Эх сурвалж: Хуурай замын цэргийн командлал


















