Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таны хоолны цэсэнд санал болгох ногоо: Хэрээн нүд

Уг нарийн ногоог манай эриний өмнөх 300-аад жилийн тэртээгээс анх Египетчүүд, дараа нь Грек, Ромчууд ханиад, арьсны өвчин, зүрхэнд сайн хэмээн хэрэглэж байсан гэж тэмдэглэгдэн үлджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таны хоолны цэсэнд санал болгох ногоо: Хэрээн нүд
Таны хоолны цэсэнд санал болгох ногоо: Хэрээн нүд. Зураг: МҮОНРТ

Монголчуудын хоолны цэсэнд саяхнаас нэмэгдсэн Аспарагус буюу Хэрээн нүд гэх ногооны талаар уншигч танаа дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

Уг нарийн ногоог манай эриний өмнөх 300-аад жилийн тэртээгээс анх Египетчүүд, дараа нь Грек, Ромчууд ханиад, арьсны өвчин, зүрхэнд сайн хэмээн хэрэглэж байсан гэж тэмдэглэгдэн үлджээ. Дундад зууны үед харин хэрэглээ нь хумигдаж байсан ч 17 дугаар зууны үед хоолны тавган дээр "буцаж ирсэн" гэдэг.

Одоогоор уг ногоог хамгийн ихээр тарималжуулан хурааж авдаг газар нь Хятад, баруун Европ, тэр дундаа Герман, Перу улс юм. Уншигч та энэхүү ногоог хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж болох бөгөөд хүнсний захуудад худалдаалагддаг.

Та бүхэнд Хэрээн нүд ашиглаж хийж болох дараах хоол, зуушуудыг санал болгож байна.

Хуваалцах