Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Таны хүүхэд биеийн тамирын хичээл дээрээ амны хаалттай гүйдэг үү

Одоогоос нэг жилийн өмнө Японы Осака мужийн Такацука хотын бага сургуулийн 5-р ангийн сурагч биеийн тамирын хичээл дээр амны хаалттайгаа гүйж яваад ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таны хүүхэд биеийн тамирын хичээл дээрээ амны хаалттай гүйдэг үү
Таны хүүхэд биеийн тамирын хичээл дээрээ амны хаалттай гүйдэг үү. Зураг: МҮОНРТ

Одоогоос нэг жилийн өмнө Японы Осака мужийн Такацука хотын бага сургуулийн 5-р ангийн сурагч биеийн тамирын хичээл дээр амны хаалттайгаа гүйж яваад ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна.

Харин хоёр жилийн өмнө Хятадад мөн адил биеийн тамирын хичээл дээр амны хаалттайгаа гүйж байсан 3 хүүхэд ухаан алдаж, улмаар амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарчээ.

Амны хаалттай дасгал хөдөлгөөн хийх үед хүний амьсгалж буй хүчилтөрөгчийн хэмжээ багассанаар хүчилтөрөгчийн дутагдалд орж амь насаа алдах аюултай байдаг. Иймээс дараах зөвлөмжийг баримтална уу.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах