Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таны хууль эрхзүйн мэдлэгт: Тэтгэвэр

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 7 минут
Таны хууль эрхзүйн мэдлэгт: Тэтгэвэр
Таны хууль эрхзүйн мэдлэгт: Тэтгэвэр. Зураг: МҮОНРТ

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.БҮРЭН ТЭТГЭВЭР:1. Энгийн өндөр насны тэтгэвэр: -Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2019 онд-20 жил 6 сар ба түүнээс дээш
-Нас: эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэлЭсхүл:-Шимтгэл төлсөн байвал зохиххугацаа:2019 онд 20 жил-20 жил 5 сар
-Нас: 2019 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар өөрөө хүсвэл 2. 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн тэтгэвэр:- Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 20 жил
- Нас:эмэгтэй 50 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл3.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэвэр:Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс дор дурьдсан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн тохиолдолд өөрөө хүсвэл харгалзах насанд хүрээд тэтгэврээ тогтоолгох боломжтой. Үүнд:Хөдөлмөрийн нөхцөлХүйсНасТухайн хөдөлмөрийн нөхцөлд ажилласан байх хугацааГазар дорЭр5010 жилХортой халуунЭр5010 жилЭм457 жил 6 сарХүндЭр5512 жил 6 сарЭм5010 жил4. Ажил мэргэжлийн нөхцөлийн тэтгэвэрДаатгуулагч доорхи ажил мэргэжлээр 20-иос доошгүй жил эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил үүнээс 15-аас доошгүй жил тухайн ажил мэргэжлээр ажилласан бол өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.Үүнд:Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад: Гоцлол дуучинБүжигчинНайрал хөгжмийн үлээвэр хөгжимчинАгаарын болон хэрэглэлийн гимнастикАкробатТэнцвэр, уран нугаралтХүнд жингийн үзүүлбэрийн жүжигчинЗэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагчХөөмийчинНайрал хөгжмийн үлээвэр хөгжимчин5. Бусад нөхцөлийн тэтгэвэр:Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТЭТГЭВЭР:-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2018 онд 10-20 жил
-Нас: 2019 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэлӨндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээ:2019 онд өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 6 жилийн буюу 72 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар тус тус бодож нэмэгдэл олгоно.Бүрдүүлэх материал:ӨргөдөлНийгмийн даатгалын дэвтэрХөдөлмөрийн дэвтэрХугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагааТэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөлИргэний үнэмлэх2 хувь цээж зураг /3x4/МАЛЧИН ДААТГУУЛАГЧИЙН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР:Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно. Түүнчлэн аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, саальчин, тугалчин, тууварчин /1990 оноос өмнөх тууварчинг хамааруулна/,цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан Монгол Улсын иргэнийг малчинд хамааруулна.Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: - Нийтдээ 20-оос доошгүй, үүнээс 15 жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн
- Нийтдээ 20-оос доошгүй, үүнээс 12 жил 6 сар малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн малчин өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.Малчнаар ажилласанд хамаарахгүй хугацаа:Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацааЦэргийн алба хаасан хугацааМалчнаас өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн хугацааХөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацааМалчин өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:Өргөдөл;Нийгмийн даатгалын дэвтэр;Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр;Даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт;Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа;Иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл лавлагаа;Тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;Малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл тэдгээртэй адилтгах гэрээ;1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын бүртгэл, лавлагаа;2 хувь цээж зураг /3x4/Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ... оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл буюу “А” дансны лавлагаа:Даатгуулагч 1995 оноос өмнөх хугацаанд мал маллаж байсан тохиолдолд “А”дансны лавлагаа шаардлагагүй;Даатгуулагч 1995 оноос хойш мал маллаж байгаа нь “А” дансаар нотлогдохгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг тухайн сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл” тодорхойлно.НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИД ОРСОН 2019 ОНООС МӨРДӨХ ӨӨРЧЛӨЛТҮҮДУлсын Их Хурлаас 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар дор дурдсанаар нэмэгдүүлсэн. Үүнд: ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАСЭрэгтэй даатгуулагчийн төрсөн онӨндөр насны тэтгэвэр тогтоох
насЭмэгтэй даатгуулагчийн төрсөн онӨндөр насны тэтгэвэр тогтоох
нас1957 ба түүнээс өмнө60 нас1962 ба түүнээс өмнө55 нас195860 нас 3 сар196355 нас 3 сар195960 нас 6 сар196455 нас 6 сар196060 нас 9 сар196555 нас 9 сар196161 нас196656 нас196261 нас 3 сар196756 нас 3 сар196361 нас 6 сар196856 нас 6 сар196461 нас 9 сар196956 нас 9 сар196562 нас197057 нас196662 нас 3 сар197157 нас 3 сар196762 нас 6 сар197257 нас 6 сар196862 нас 9 сар197357 нас 9 сар196963197458 нас197063 нас 3 сар197558 нас 3 сар197163 нас 6 сар197658 нас 6 сар197263 нас 9 сар197758 нас 9 сар197364 нас197859 нас197464 нас 3 сар197959 нас 3 сар197564 нас 6 сар198059 нас 6 сар197664 нас 9 сар198159 нас 9 сар1977 ба түүнээс хойш65 нас198260 нас198360 нас 3 сар198460 нас 6 сар198560 нас 9 сар198661 нас198761 нас 3 сар198861 нас 6 сар198961 нас 9 сар199062 нас199162 нас 3 сар199262 нас 6 сар199362 нас 9 сар199463 нас199563 нас 3 сар199663 нас 6 сар199763 нас 9 сар199864 нас199964 нас 3 сар200064 нас 6 сар200164 нас 9 сар2002 ба түүнээс хойш65 насӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД ШИМТГЭЛ ТӨЛСӨН БАЙВАЛ ЗОХИХ ДООД ХУГАЦАА Улсын Их Хурлаас 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлэхээр өөрчилсөн.Өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааны шатлалОнДаатгуулагчийн тэтгэврийн даатгалын
шимтгэл төлсөн байвал зохих
доод хугацаа201820 жил 3 сар201920 жил 6 сар202020 жил 9 сар202121 жил202221 жил 3 сар202321 жил 6 сар202421 жил 9 сар202522 жил202622 жил 3 сар202722 жил 6 сар202822 жил 9 сар202923 жил203023 жил 3 сар203123 жил 6 сар203223 жил 9 сар203324 жил203424 жил 3 сар203524 жил 6 сар203624 жил 9 сар203725 жил2038ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ДУНДАЖ ЦАЛИНУлсын Их Хурлаас 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр баталсаны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тэтгэврийг дараалсан 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Энэхүү зохицуулалт нь дор дурьдсанаар үе шаттайгаар хэрэгжинэ. Үүнд:2019 онд 6 жилийн буюу 72 сарын дундаж цалин2020 онд 7 жилийн буюу 84 сарын дундаж цалин
Жич: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу цэргийн алба хаасны тэтгэврийг 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтооно.Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар

Хуваалцах