Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таны өгсөн дуудлага бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах үнэ цэнэтэй

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид иргэний амь насыг эрсдэхээс хамгаалжээ.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таны өгсөн дуудлага бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах үнэ цэнэтэй
Таны өгсөн дуудлага бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах үнэ цэнэтэй. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид иргэний амь насыг эрсдэхээс хамгаалжээ.

Тодруулбал, алба хаагчид өнгөрөгч бямба гаргийн орой 20:00 цагийн орчимд үүрэг гүйцэтгэж явахдаа гудамжинд хэвтэж буй иргэнтэй таарч биед нь үзлэг хийхэд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн Д биеэ авч явах чадваргүй болтлоо согтож, толгойдоо гэмтэл авсан байсанд шуурхай арга хэмжээ авч түргэн тусламж дуудсан байна. Иргэн Д нь толгойдоо хүнд гэмтэл авсан байсан учир түргэнээр ГССҮТ-д хүргэгдэн яаралтай хагалгаанд орж амжилттай болсноор одоо үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа аж.

Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Иргэд та бүхэн гудамж, талбай, хаана ч тэр хэн нэгэн согтуу хэвтэж байвал иргэнийхээ үүргийг биелүүлээд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд залгаж мэдээлэл өгч байгаарай. Тэр таны л адил Монгол Улсын иргэн. Таны өгсөн төлбөргүй дуудлага нэгэн иргэний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үнэ цэнэтэй.

Хуваалцах