Тараг бол ээлтэй бактери
Тараг бол хүний эрүүл мэндийг сайжруулдаг ээлтэй бактери болох пробиотикуудын хамгийн сайн эх үүсвэрүүдийн нэг юм.
Мэдээллийн алба

Тараг бол хүний эрүүл мэндийг сайжруулдаг ээлтэй бактери болох пробиотикуудын хамгийн сайн эх үүсвэрүүдийн нэг юм.
Тараг нь сүүн хүчлийн бактери, бифидо бактери зэргээр исгэсэн сүүгээр хийгдсэн байдаг.
Ээлтэй бактери учраас хүүхдэд тараг нь антибиотикоос үүдэлтэй суулгалтыг бууруулахад тусалдаг.
Тараг цочромтгой гэдэсний хам шинжийн буюу гэдэс хямарсан үеийн эмгэгийг арилгана.
Тэгэхээр ээлтэй бактери пробиотик /Probiotic/ гэж юу вэ гэсэн асуулт гарч ирж болох юм.
Пробиотикууд нь амьд бичил биетүүд бөгөөд тэдгээрийг биед хэрэглэхэд эрүүл мэндэд онцгой хэрэгтэй ашиг тустай байдаг.
Хүмүүс ихэвчлэн бактери болон бусад бичил биетнийг хортой “нян” гэж боддог бол зарим бактери нь хоол шингээх, өвчин үүсгэгч эсийг устгах эсвэл амин дэм үйлдвэрлэхэд оролцдог.
Пробиотик бүтээгдэхүүн дэх олон бичил биетэн нь бидний биед, байгальд амьдардаг бичил биетүүдтэй ижил төстэй байдаг.
Пробиотикууд нь олон төрлийн бичил биетэн агуулсан байж болох бөгөөд хамгийн түгээмэл нь Lactobacillus ба Bifidobacterium гэж нэрлэгддэг бүлэгт багтах бактериуд юм.


















