Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таргалалт ямар өвчин үүсгэх эрсдэлтэй вэ

Таргалалт нь чихрийн шижин, цусны даралт ихсэх, тархинд цус харвах, судас хатуурах, зүрхний шигдээс, элэг өөхлөх, хатуурах, ясны сийрэгжилт, цөс чулуужих, нойр булчирхайн үрэвсэл, ходоод сунах, шархлах, бодисын солилцооны хам шинж, хавдар гэх мэт маш олон өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйл болж бай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Таргалалт ямар өвчин үүсгэх эрсдэлтэй вэ
Таргалалт ямар өвчин үүсгэх эрсдэлтэй вэ. Зураг: МҮОНРТ

Таргалалт нь чихрийн шижин, цусны даралт ихсэх, тархинд цус харвах, судас хатуурах, зүрхний шигдээс, элэг өөхлөх, хатуурах, ясны сийрэгжилт, цөс чулуужих, нойр булчирхайн үрэвсэл, ходоод сунах, шархлах, бодисын солилцооны хам шинж, хавдар гэх мэт маш олон өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйл болж байна.Зарим нэг судалгааны тоо баримтаас дурдвал Биеийн жингийн индекс 25 ба түүнээс дээш хүмүүс чихрийн шижин өвчнөөр хэвийн жинтэй хүнээс 9 дахин их, Биеийн жингийн индекс 30 ба түүнээс дээш бол 40 дахин ихээр өвчилдөг байна.Цусны даралт ихсэх өвчтэй нийт өвчтөнөөс эрэгтэйчүүдийн 78 хувь нь, эмэгтэйчүүдийн 64 хувь нь таргалалттай байсан. Биеийн жин 10 хувиар нэмэгдэх тутамд цусны плазмын холестрины хэмжээ 0.3 ммоль л, илүүдэл 4.5 кг тутамд цусны даралт эрэгтэйд 4.4 мм.муб, эмэгтэйд 4.2 мм.муб-р нэмэгддэг.

Чихрийн шижин өвчний хувьд Биеийн жингийн индекс 30-34 буюу таргалалтын 1-р зэргийн үед 2 дахин, Биеийн жингийн индекс 35-39 буюу 2-р зэргийн таргалалттай үед 5 дахин, Биеийн жингийн индекс 40-с дээш буюу 3-р зэргийн таргалалттай үед 10 дахин их өвчлөх магадлалтай байдаг.

Иймээс илүүдэл жин, таргалалттай хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвчлөмтгий бөгөөд Чихрийн шижин өвчний хүндрэл болох нүдний хараа муудах, сохрох, бөөрний дутагдалд орох, хөлийн судасны нарийсал, хөлөө тайруулах зэргээр хөдөлмөрийн чадвараа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох, эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны маш их хохирол амсаж байна. Биеийн жингийн индексийг тооцоолох аргыг суралцаарай. Хүн бүр өөр өөр өндөртэй байдаг учир хүмүүсийн байх ёстой жинг тоймлон тогтоох нь хэцүү учир биеийн жинг өндөртэй харьцуулан туранхай, хэвийн, эсвэл таргалалттай эсэхэд үнэлэлт өгдгийг Биеийн жингийн индексийг тодорхойлох арга гэнэ. 18.5-24.9 хэвийн жин25-29.9 илүүдэл жинтэй30-34.9 Таргалалт I зэрэг35-39.9 Таргалалт II зэрэг>40 таргалалт III зэрэг гэж үзнэ.Жишээлбэл: Биеийн өндөр 170см, жин 67 кг хүний БЖИ-г тооцон олцгооё.БЖИ=67:(1.7*1.7)=67:2,89=23.18 хэвийн жинтэй гэж үзнэ.Хэмжихэд анхаарах зүйлс:1. Баталгаат жин, өндөр хэмжигч хэрэглэх хэрэгтэй.2. Жингээ өглөө босоод бие зассаны дараа эсвэл хоол цай хэрэглэхийн өмнө, хэрэглэснээс хойш 2-3 цагийн дараа хэмжих хэрэгтэй.

Хуваалцах