Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тариа хийх стандарт зөрчигдсөнөөс хүүхдэд хариу урвал өгсөн байж болзошгүй гэлээ

“Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 2” эмнэлэгт өчигдөр орой 2 хүртэлх насны 17 хүүхдэд оройны цагийн тариаг андуурч хийсэн байж болзошгүй хэрэг гарсан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тариа хийх стандарт зөрчигдсөнөөс хүүхдэд хариу урвал өгсөн байж болзошгүй гэлээ
Тариа хийх стандарт зөрчигдсөнөөс хүүхдэд хариу урвал өгсөн байж болзошгүй гэлээ. Зураг: МҮОНРТ

“Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 2” эмнэлэгт өчигдөр орой 2 хүртэлх насны 17 хүүхдэд оройны цагийн тариаг андуурч хийсэн байж болзошгүй хэрэг гарсан. Үүнээс шалтгаалж хүүхдэд унаж, татах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч, зарим нярай сэхээний тасаг руу шилжжээ. Эцэг эхчүүдийн яриаг эхлээд сонсъё.

Mongolian National Radio · Тариа хийх стандарт зөрчигдсөнөөс хүүхдэд хариу урвал өгсөн байж болзошгүй гэлээ

Эцэг, эхчүүд хугацаа дуусах дөхсөн, эсвэл буруу тариа хийсэн байш болзошгүйг хэлж байна.

Харин тус эмнэлгийн зүгээс тариа хийх явцад стандарт хангаагүйгээс энэ хэрэг гарсан байж болзошгүй гэж мэдээллээ.

“Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 2” эмнэлгийн сувилахуйн албаны дарга н.Цэгмидийн яриаг сонсгоё.

Mongolian National Radio · “Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 2” эмнэлгийн сувилахуйн албаны дарга н.Цэгмид

Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хуваалцах