Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тариаланч Ч.Пэрэнлэй ойн зурвас байгуулж, талбайгаа хашаажуулах ажлаараа үлгэрлэж байна

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын тариаланч Ч.Пэрэнлэй сүүлийн дөрвөн жил нийт 13 км талбайд ойн зурвас байгуулж, 4200 га буюу 236 км-тэй тэнцэхүйц талбайг хашаажуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тариаланч Ч.Пэрэнлэй ойн зурвас байгуулж, талбайгаа хашаажуулах ажлаараа үлгэрлэж байна
Тариаланч Ч.Пэрэнлэй ойн зурвас байгуулж, талбайгаа хашаажуулах ажлаараа үлгэрлэж байна. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын тариаланч Ч.Пэрэнлэй сүүлийн дөрвөн жил нийт 13 км талбайд ойн зурвас байгуулж, 4200 га буюу 236 км-тэй тэнцэхүйц талбайг хашаажуулжээ.

Үүний зэрэгцээ улиас, хайлаас, нарс зэрэг 250 мянган мод бүхий мод үржүүлгийн аж ахуй байгуулж, хөрсөө хамгаалах ажилд цаг хугацаа, хөдөлмөр зүтгэл, хөрөнгө мөнгөө зарцуулж байна.

Тариан талбайд ойн зурвас байгуулж, хашаажуулснаар:

-Хөрсөө хамгаалах

-Сүрлэн хучлага үүсгэж хөрсний чийгийг хамгаалах

-Хөрсний үржил шимийг сайжруулах

-Ингэснээр уринш боловсруулах талбайн хэмжээг бууруулж

-Сүүлийн 5 жилд нэг га-гаас 25-30 центнер ургаж хураан авч

-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой тариалан эрхлэх боломжийг бүрдүүлжээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах