Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тариаланчдад зээл олгох ажлыг энэ долоо хоногоос эхлүүлнэ

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээл олгохоор болсон.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тариаланчдад зээл олгох ажлыг энэ долоо хоногоос эхлүүлнэ
Тариаланчдад зээл олгох ажлыг энэ долоо хоногоос эхлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээл олгохоор болсон.

Түүнчлэн Хөгжлийн банкнаас эхний ээлжинд энэ оны хаврын тариалалтад зориулан 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж, тариаланчдад хоёр жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэж, Төрийн банк болон бусад арилжааны банкаар дамжуулан олгохоор болсон юм.

Тариаланчдад зээл олгох ажлыг эхлүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуйн яам, Төрийн банк, ХААН банк, Голомт банктай хамтын ажиллагааны гэрээг байгуулсан байна. Ингэснээр тариаланчдад энэ долоо хоногоос зээл олгогдож эхэлнэ.

Нэмж мэдээлэхэд, уг зээл нь зөвхөн энэ хаврын тариалалтад зориулагдах бөгөөд ХХААЯ-ны зүгээс тариалан эрхлэгч 1500 гаруй иргэн, аж ахуйн нэгж, компаниудын нэрсийн жагсаалтыг Хөгжлийн банкинд хүргүүлээд байгаа аж.

Хуваалцах