Тариаланчид цаг агаар тогтуун байвал 60 хувийн ургац авна гэж найдаж байна
Хөдөө аж ахуйн яамныхан газар тариалангийн гол бүс нутгийн аймгуудын Засаг дарга болон Хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзаж, ургацын талаар ярилцсан байна.
Мэдээллийн алба

Хөдөө аж ахуйн яамныхан газар тариалангийн гол бүс нутгийн аймгуудын Засаг дарга болон Хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзаж, ургацын талаар ярилцсан байна.
Одоо байгаа нөөцөөр 10 дугаар сарыг хүртэл дотоодын хэрэгцээгээ хангах бол харин орон нутгийнхан үлдсэн хугацаанд цаг агаар тогтуун байвал 60 хувийн ургац авна гэсэн найдлага тавьж байгаа аж. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн тариаланчид өнгөрсөн хавар 150 мянга га-д үр тариа тариалсан байна. Үүний 10 хувьд нь буюу 15 мянга га-д тариа огт ургаагүй. 20-30 хувьд нь улаан буудайн ургалт дундаас доош байгаа аж. Үлдсэн 60 орчим хувьд улаан буудай аарцан болцондоо байна гэж Сэлэнгэ аймгийнхан хэлж байна.


















