Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тархи усжих, тархины уйланхайн үеийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Та ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй Улсын болон хувийн хэвшлийн 85 ЭМБ-аас энэхүү тусламж үйлчилгээг ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тархи усжих, тархины уйланхайн үеийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
Тархи усжих, тархины уйланхайн үеийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. Зураг: МҮОНРТ

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор гурвалсан мэдрэлийн эмийн эмчилгээг 535 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 3.1 сая төгрөг байх бөгөөд үүний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан.Та ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй Улсын болон хувийн хэвшлийн 85 ЭМБ-аас энэхүү тусламж үйлчилгээг ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай ЭНД дарж танилцаарай.

Хуваалцах