Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тархины харвалт гэж юу вэ

Тархины цус харвалтын өвчлөл, нас баралтын тоо дэлхий дахинд тэргүүлэгч өвчлөлийн шалтгаан болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тархины харвалт гэж юу вэ
Тархины харвалт гэж юу вэ. Зураг: МҮОНРТ

Тархины цус харвалтын өвчлөл, нас баралтын тоо дэлхий дахинд тэргүүлэгч өвчлөлийн шалтгаан болж байна. Харвалтын улмаас өвчтөний гар, хөл гүнзгий саажиж, хөдөлмөрийн чадвараа бүрэн алддаг төдийгүй оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйн үйл ажиллагаа эрс буурч тэнэгрэлийн байдалд хүрдэг.

Тархинд цус харвах үед тархинд хэрэгтэй тэжээл болон хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг цусан хангамж саарч, тасалдана. Ингэж тархинд цусан хангамж байхгүй болсон тохиолдолд тархи гэмтэж, хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, үхэлд хүргэх аюултай. Урьдчилан сэргийлэх үүднээс харвалтын эрт үеийн шинжүүдийг мэдэж байх нь тустай. Дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Хуваалцах