Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тарьц, суулгацын үзэсгэлэн дэлгэгдлээ

“Ногоон хэрэм -ойжуулалт -2014” тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-ны гадаа талбайд өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдааг БОНХЯ, Ойн судалгаа хөгжлийн төвөөс зохион байгуулж, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцох юм. Э

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тарьц, суулгацын үзэсгэлэн дэлгэгдлээ
Тарьц, суулгацын үзэсгэлэн дэлгэгдлээ. Зураг: МҮОНРТ

“Ногоон хэрэм -ойжуулалт -2014” тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-ны гадаа талбайд өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдааг БОНХЯ, Ойн судалгаа хөгжлийн төвөөс зохион байгуулж, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцох юм. Энэ өдрүүдэд ойн аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцуулж, ойжуулалт, мод үржүүлэг, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт хийх, хүлэмжинд мод сөөгний тарьц үржүүлэх, цэцэг хэрхэн тарьж ургуулах талаар зөвлөгөө өгөх юм. Мөн ойжуулалт, ойг нөхөн сэргээх өнөөгийн байдал, ногоон ажлын байр-ногоон хөгжил, ногоон оффис сэдвээр оролцогч байгууллагуудаас мэдээлэл өгөх аж. Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах