Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа-2017” нээлтээ хийлээ

Өнгөрсөн жилийн хувьд 3755 албан байгууллага, 92911 иргэн 770507 ширхэг мод тарьсан бол 12418 өрх айл 143203 мод ургуулжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа-2017” нээлтээ хийлээ
“Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа-2017” нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд өнөөдөр “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа-2017” арга хэмжээний нээлт боллоо.

Энэ үеэр БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын мэргэжилтэн Ц.Бямбасүрэнгээс тодруулга авхад “Жил бүр дунджаар 32 аж ахуйн нэгж, албан байгууллага оролцдогоос энэ жилийн хувьд 29 хамрагдаад байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанаас дамжуулан олон нийтэд мод, бут сөөгний үр, тарьц суулгац болон төрөл бүрийн жимсний мод худалдан авах боломжтой. Мөн модыг хэрхэн зөв зүйтэйгээр ургуулж арчлах, ногоон боловсролыг олгох талаар мэдлэгтэй болох давуу талтай” гэв.

Өнгөрсөн жилийн хувьд 3755 албан байгууллага, 92911 иргэн 770507 ширхэг мод тарьсан бол 12418 өрх айл 143203 мод ургуулжээ.

Найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй дээрх арга хэмжээ “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” буюу энэ бямба гараг хүртэл үргэлжилнэ.

Г.Норхилмаа

Хуваалцах