Тарвага шилжүүлэн нутагшуулав
Дундговь аймгийн Сайнцагааны нутаг Хаалга хадны орчимд тарвага шилжүүлэн нутагшуулж байна.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн Сайнцагааны нутаг Хаалга хадны орчимд тарвага шилжүүлэн нутагшуулж байна.
Энэ ажлыг нутгийн иргэн аймгийн засаг даргын тамгын газрын жолооч н.Бат-эрдэнэ санаачлан хийж байгаа юм байна. Намрын эхэн сард 22 тарвагыг барьж тусгай зориулалтын хайрцгаар зөөвөрлөн авчраад хагас сар гаруй болж байна. Нутаг сэлгэсэн тарваганууд нүхээ сэргээн засч өглөө оройд гаран бэлчээрлэх болжээ. Нутаг сэлгэсэн тарвагыг ойрын гурван жилдээ харж хамгаалан үржиж олшрохыг харна гэж н.Бат-Эрдэнэ ярьж байна.
Ийнхүү тарвага барих, зөөх, туслах ажилчин ажиллуулах, зэрэг зардлыг тэрээр өөрийн амралтын мөнгөөрөө гаргасан байна. Нутгийн байгаль хамгаалагч н.Баттөмөр мөн хамтран ажиллаж эргэж тойрч байгаа тухай ярьж байна.


















