Тарваган тахал өвчин жилийн 4 улиралд гарах эрсдэлтэй байна
Улсын хэмжээнд 17 аймгийн 137 сумыг тарваган тахлын голомттой бүс нутаг гэж үздэг ч одоогийн байдлаар голомтгүй аймгуудад ч өвчлөл гарах өндөр эрсдэлтэй байна.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд 17 аймгийн 137 сумыг тарваган тахлын голомттой бүс нутаг гэж үздэг ч одоогийн байдлаар голомтгүй аймгуудад ч өвчлөл гарах өндөр эрсдэлтэй байна.
Энэ нь иргэд хот суурин газар болон аймгууд руу зөвшөөрөлгүйгээр тарвага оруулж байгаатай холбоотой юм.
Сүүлд гэхэд нийслэл хот руу Завханаас таван тарвага оруулж ирсэн зөрчил илэрсэн байна. Энэ мэт тарвага зөөвөрлөгдөн ирж байгаа нь улирал хамаарахгүй өвчлөл гарах шалтгаан болж байна. ЗӨСҮТ-ийн Тархвар судлаач н.Отгонбаярын яриаг хүргэе.
Mongolian National Radio · Тарваган тахал өвчин жилийн 4 улиралд гарах эрсдэлтэй байна
Иймээс иргэдэд тарваганы эд эрхтэнг эрүүл мэндэд сайн гэж түүхийгээр нь болон хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.


















