Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт хийж байна
Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтыг 2022 оны долоодугаар сарын 5-25-ны өдрүүдэд хийж байна.
Мэдээллийн алба

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтыг 2022 оны долоодугаар сарын 5-25-ны өдрүүдэд хийж байна.
21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд вакциныг хүргүүлжээ. Дархлаажуулалтад заавал хамрагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан хамрагдана.
Дархлаажуулалтад:
Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад;
Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд;
Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид;
Бүх шатны эрүүл байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад;
Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.



















