Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна

Тарваган тахлын байгалийн голомтын идэвхтэй тандалт судалгаагаар Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумын нутгаас олзворлосон мэрэгч амьтдаас тарваган тахлын өсгөвөр илэрч, байгалийн голомт өндөр идэвхтэй байгаа нь тогтоогдоод байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Тарваган тахлын байгалийн голомтын идэвхтэй тандалт судалгаагаар Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумын нутгаас олзворлосон мэрэгч амьтдаас тарваган тахлын өсгөвөр илэрч, байгалийн голомт өндөр идэвхтэй байгаа нь тогтоогдоод байна.

2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Ховд аймгийн Жаргалант, Өвөрхангай аймгийн Нарийн тээл, Баянхонгор аймгийн Баянговь, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Улаанбаатар хотод тарваган тахлын сэжигтэй 6 тохиолдол бүртгэгдэж, Ховд аймгийн Жаргалант суманд нэг хүн тарваган тахал өвчнөөр өвчилсөн нь тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр батлагдан эмчлэгдэж байна.

Иймд ард иргэд та бүхнийг тарвага, тарваганы гаралтай түүхий эд бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, хот суурин газарт нэвтрүүлэх байхыг анхааруулж байна.

Хуваалцах