Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тарваган тахал өвчнөөс сэргийлье

Манай орны 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомт тэмдэглэгдсэн. Эдгээрээс Хөвсгөл (Цэцэрлэг, Цагаан-Уул, Бугат), Баян-Өлгий (Цагааннуур, Улаан-хус, Булган), Завхан (Эрдэнэхайрхан), Говь-Алтай (Эрдэнэ, Чандмань), Өвөрхангай (Хайрхандулаан, Уянга), Ховд (Үенч, Алтай, Булган) зэрэг айм

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тарваган тахал өвчнөөс сэргийлье
Тарваган тахал өвчнөөс сэргийлье. Зураг: МҮОНРТ

Манай орны 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомт тэмдэглэгдсэн. Эдгээрээс Хөвсгөл (Цэцэрлэг, Цагаан-Уул, Бугат), Баян-Өлгий (Цагааннуур, Улаан-хус, Булган), Завхан (Эрдэнэхайрхан), Говь-Алтай (Эрдэнэ, Чандмань), Өвөрхангай (Хайрхандулаан, Уянга), Ховд (Үенч, Алтай, Булган) зэрэг аймгууд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байна.

Хэрэв та тарвага агнасан, тээвэрлэсэн, бусдад худалдаалсан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.6.1, 6.6.2, 6.6.3, 6.6.4 дүгээр заалтуудаар хариуцлага хүлээлгэнэ.

Иймд ард иргэд Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд дээрх голомтот бүс нутгуудад амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авч хэрэглэхгүй байж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаална уу.

Хуваалцах