Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тарваган тахал өвчнөөс сэргийлье

Тарваган тахал өвчний улиралчлал эхэлж буйтай холбоотойгоор иргэд амралт, зугаалгаар явахдаа тарвага хулгайгаар агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авах, бусдад худалдах, тээвэрлэх, тарваганы хүн мах, эрхтнийг эмчилгээний зорилгоор түүхийгээр идэхээс татгалзаж, болзошгүй эрсдэлээс ө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тарваган тахал өвчнөөс сэргийлье
Тарваган тахал өвчнөөс сэргийлье. Зураг: МҮОНРТ

Тарваган тахал өвчний улиралчлал эхэлж буйтай холбоотойгоор иргэд амралт, зугаалгаар явахдаа тарвага хулгайгаар агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авах, бусдад худалдах, тээвэрлэх, тарваганы хүн мах, эрхтнийг эмчилгээний зорилгоор түүхийгээр идэхээс татгалзаж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаална уу.

Хэрэв та, тарвага агнасан, тээвэрлэсэн, бусдад худалдаалсан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.6.1, 6.6.2, 6.6.3, 6.6.4 дүгээр заалтуудаар хариуцлага хүлээлгэнэ.

Хуваалцах