Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын эхний шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна
Зургаадугаар сарын 26-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн.
Мэдээллийн алба

Зургаадугаар сарын 26-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн.
Ховд аймгийн Зоонозын төвд хийсэн урьдчилсан шинжилгээгээр "сул эерэг" хариу гарсан. Одоогийн байдлаар сорьцыг баталгаажуулахаар ЗӨСҮТ-д хүргүүлээд байгаа юм.
Бид энэ талаар ЗӨСҮТ-ийн Тархвар судлаач н.Отгонбаяраас тодрууллаа.
Mongolian National Radio · Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын эхний шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна
Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын эхний шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна.
2020-2024 онд тарваган тахлаар есөн хүн өвчилж, дөрвөн хүн нас барсан. Нас баралтын үндсэн шалтгаан нь тарвага агнаж, өвчих явцдаа халдвар авсан, мах дотор эрхтэнийг хэрэглэсэн байдаг.
Иймээс тарвага агнах, өвчих, нойтон арьсаар оролдох, ичээ нүх ухах, нүх дошны дэргэд суухгүй байхыг анхаарууллаа.


















