Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Татвар болон торгууль төлөөгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн, УИХ-аар батлуулсан.

Т.
Т.Урангуа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Татвар болон торгууль төлөөгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй
Татвар болон торгууль төлөөгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн, УИХ-аар батлуулсан.

Энэ хуульд иргэн, хуулийн этгээд торгох шийтгэл,

Замын хөдөлгөөний төлбөртэй бүс болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр,

Агаарын бохирдлын төлбөр, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно гэж заажээ.

Энэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 8-ны даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ.

Хуваалцах