Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Татвар төлөгчийн тооллого үргэлжилж байна

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2017 оны 11 сарын 01-нээс 11 сарын 24-ний өдрүүдэд улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Татвар төлөгчийн тооллого үргэлжилж байна
Татвар төлөгчийн тооллого үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2017 оны 11 сарын 01-нээс 11 сарын 24-ний өдрүүдэд улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү татвар төлөгчийн тооллогын зорилго нь Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 01, 02 дугаар албан даалгавар, Татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны зорилт, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”, ”Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж худалдаа, үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэгчдийн байршлыг тодорхойлоход оршино.

Энэ удаагийн тооллого нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулж буй цэг дээр биечлэн очиж тоолон, нэг татвар төлөгч хэдэн байршилд үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлж буйгаараа онцлог юм.

Цаашид тооллогын явцад цуглуулсан мэдээллийг ашиглан татвар төлөгчийн үйл ажиллагааны байршлын зураглалыг татварын албаны хэмжээнд цахим хэлбэрээр харах, үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэнэ.

Аймаг, нийслэл, дүүргийн татварын албад нь өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааны явуулж байгаа татварын албанд бүртгэлтэй болон бүртгэлгүй татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, түрээслэгч, хувь хүн, хуулийн этгээд, төсөвт болон төрийн бус байгууллага, салбар, төлөөлөгчийн газар, сан, сууц өмчлөгчдийн холбоо, төлөөний газар, бизнесийн үйл ажиллагаа явуулж төлбөрийн баримт олгох үүрэг бүхий цэгийг татвар төлөгчийн тооллогод хамруулж байршил харуулах зураглалыг сум, баг, хороо, байрлан буй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон ажлын байр бүрээр, харилцагч татварын албаны харьяалал харгалзахгүй тоолно.

Иймд татвар төлөгчийн тооллогод хамрагдахын тулд дараахи бичиг баримтыг ажлын байрандаа бэлэн байлгаж татвар төлөгчийн тооллого идэвхитэй хамрагдан хамтран ажиллахыг хүсч байна гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Тооллого явуулахад шаардагдах бичиг, баримт: Үүнд:

1. Аж ахуйн нэгж, байгууллага:Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээУдирдлагын иргэний үнэмлэхҮл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээҮл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээҮл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээНэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээҮйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ2. Хувь хүн:Иргэний үнэмлэхҮл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээҮл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээҮл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээҮл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээНэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээҮйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ3. Төвлөрсөн зах, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвд байрлах татвар төлөгч:Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээУдирдлагын иргэний үнэмлэхҮл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээҮл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээҮл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээНэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээҮйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

Хуваалцах