“Татварын албаны эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалт эхэллээ
ОУВС-ийн богино хугацааны зөвлөх Патрик Мола 2019 оны 02 дугаар сарын 11-22-ны хооронд Эрсдэлийг үр нөлөөтэй удирдах замаар байгууллагын эн тэргүүний чиглэлүүдийг илүү сайн удирдах, юунд анхаарах зэрэгт зөвлөгөө өгч ажиллахаар ирээд байна.
Мэдээллийн алба

ОУВС-ийн богино хугацааны зөвлөх Патрик Мола ажиллах хугацаандаа Эрсдэлийн чиглэлээр ажиллаж буй татварын албан хаагчдад 3-5 удаагийн сургалт хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу 2019 оны 02 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулах сургалт 09:00-12:30 цагийн хооронд Нийслэлийн татварын газрын хурлын зааланд болж байна.
Сургалтад ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтэс, УТОХГ-ын Эрсдэл статистикийн хэлтэс, Нийслэлийн татварын газрын Эрсдэл статистикийн хэлтэс, Сегментийн багийн албан хаагчид хамрагдаж байгаа бөгөөд “Татварын албаны эрсдэлийн удирдлага”, “Эрсдэлийн үнэлгээний матриц”, “Эрсдэлийн удирдлагын процесс”, “НӨАТ-ын эрсдэлийн систем” болон “Нийгмийн сүлжээнд шинжилгээ хийх систем”-ийн талаар танилцуулж, кэйсийн сонголт хийх үзүүлэлт, дадлага ажил зэргээр үргэлжлэх юм байна.