Татварын албаны тулгамдсан асуудлыг зургаар илэрхийлнэ
Татвар төлөхийн ач холбогдол, татвараас зугтаахын хор уршиг, цахим татварын систем, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, өрх гэрийн нийгэмд оруулж буй хувь нэмэр, нийгмийн хариуцлага болон татварын албаны тулгамдсан асуудлын талаарх ойлголтыг нийгэмд үнэн зөвөөр сурталчилсан агуулгатай байна.
Мэдээллийн алба

Татварын Ерөнхий газраас “Монголын татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж орон даяар “Татвар төлөгч танд баярлалаа” сэдэвт гар зургийн уралдааныг сурагчдын дунд зарлаж байна. Уралдаан нь сурагчдын татварын талаарх мэдлэгийг дээшлүүлж, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Уралдаанд ирүүлэх бүтээл нь төрийн татварын бодлого, түүний хэрэгжилт, татвар төлөхийн ач холбогдол, татвараас зугтаахын хор уршиг, цахим татварын систем, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, өрх гэрийн нийгэмд оруулж буй хувь нэмэр, нийгмийн хариуцлага болон татварын албаны тулгамдсан асуудлын талаарх ойлголтыг нийгэмд үнэн зөвөөр сурталчилсан агуулгатай байна. Уралдаанд ирсэн бүтээлээс сонгон шалгаруулж, татварын тухай ном, сурах бичиг, нийтэд зориулсан сурталчилгаа, үйлчилгээнд хэрэглэн, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах юм байна.


















