Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тав хүртэлх насны хүүхдээ эмчлүүлж буй эцэг, эхэд 5 өдрийн цалинтай чөлөө олгоно

Тиймээс Өмнөговь аймгийн онцгой комисс ээлжит хурлаа хийж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулахгүй байх шийдвэр гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тав хүртэлх насны хүүхдээ эмчлүүлж буй эцэг, эхэд 5 өдрийн цалинтай чөлөө олгоно
Тав хүртэлх насны хүүхдээ эмчлүүлж буй эцэг, эхэд 5 өдрийн цалинтай чөлөө олгоно. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн хэмжээнд амбулаторын үзлэгт томуугийн эзлэх хувь 18 хүрсэн байна. Тиймээс Өмнөговь аймгийн онцгой комисс ээлжит хурлаа хийж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулахгүй байх шийдвэр гаргалаа.

Томуу, томуу төст өвчтэй, тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр эмчлүүлж буй эцэг, эхэд таван өдрийн цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгалаа. Түүнчлэн аж ахуйн нэгж, албан байгууллага, ард иргэдийг тухайн орчноо ариутгаж халдваргүйжүүлэхийг анхааруулав.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

Хуваалцах