Таван аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв
Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн лхагва гарагт 2018 оны анхны ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн, “Ялалт инвестмент”, “Моветугедэр” ХЗХ-дын хадгаламж, зээлийн,
Мэдээллийн алба

Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн лхагва гарагт 2018 оны анхны ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн, “Ялалт инвестмент”, “Моветугедэр” ХЗХ-дын хадгаламж, зээлийн, “Элтизэ ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн, “Таванбогд финансББСБ” ХХК-ийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүллээ. Мөн “Мега марз” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.Түүнчлэн хуралдаанаар, нэр бүхий гурван ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг гурван жилээр сунгаж, нийслэл болон Архангай аймагт үйл ажиллагаа эрхлэх хоёр ББСБ-д шинээр тусгай зөвшөөрөл олгов. Мөн “Инвесткор ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн төлбөрийн баталгаа гаргах, “Соломон инвестментс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын болон гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг нэмж олголоо гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.


















