Таван хошуу малын өвчнийг эрт оношлодог болно
Цөмийн энергийн газар болон ОУАЭА-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2016-2017 онд Хүний эрүүл мэнд, малын эрүүл мэнд, байгаль орчин, цацрагийн хамгаалалт гэсэн салбаруудад нийт зургаан төсөл хэрэгжихээр батлагдаад байна.
Мэдээллийн алба

Цөмийн энергийн газар болон ОУАЭА-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2016-2017 онд Хүний эрүүл мэнд, малын эрүүл мэнд, байгаль орчин, цацрагийн хамгаалалт гэсэн салбаруудад нийт зургаан төсөл хэрэгжихээр батлагдаад байна. Үүнд, ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторит MON2014004 буюу "Шүлхий болон бог малын мялзан төст өвчин зэрэг хил дамжин халдварлах өвчнийг эрт, шуурхай оношлогоо" төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хил дамнасан малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт, оношлогоо, эмчилгээ сайжирч, ялангуяа таван хошуу мал, амьтны мялзан өвчнийг эрт үед нь хурдан шуурхай оношлож улмаар хяналтын арга хэмжээ авах аж.


















