Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Таван настай С.Индра алтан медаль, 10 сая төгрөгөөр шагнуулжээ

МШТХ-ны улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа таван настай охид өрсөлдсөн бөгөөд тэмцээнийг “Итгэлт” ББСБ 15 сая төгрөгөөр ивээн тэтгэж оролцсон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таван настай С.Индра алтан медаль, 10 сая төгрөгөөр шагнуулжээ
Таван настай С.Индра алтан медаль, 10 сая төгрөгөөр шагнуулжээ. Зураг: МҮОНРТ

Монголын ширээний теннисийн холбоо (МШТХ)-ноос Төв аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд хүрээнд өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Зуунмод суманд зохион байгуулав.

МШТХ-ны улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа таван настай охид өрсөлдсөн бөгөөд тэмцээнийг “Итгэлт” ББСБ 15 сая төгрөгөөр ивээн тэтгэж оролцсон байна.

Тус тэмцээнд "Бамбар" клубын тамирчин, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Мэргэний шавь С.Индра түрүүлж, алтан медаль, 10 сая төгрөгөөр шагнуулжээ.

Хуваалцах