Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Таван толгой"-н ордын нөлөөллийн асуудлаар уулзалт хийлээ

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны санхүүжилтээр Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих "Миннис" төслийг хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Таван толгой"-н ордын нөлөөллийн асуудлаар уулзалт хийлээ
"Таван толгой"-н ордын нөлөөллийн асуудлаар уулзалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны санхүүжилтээр Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих "Миннис" төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн багийнхан Өмнөговь аймагт ажиллаж байгаа юм. Тэд "Таван толгой"-н ордын хуримтлагдах нөлөөллийн асуудлаар аймгийн удирдлагуудтай санал солилцлоо.



Уул уурхай хөгжиж байгаа нь сайн талтай ч тоосжилт, замын эвдрэл, бэлчээр талхлалт нь байгаль орчин болоод малчид, иргэдэд шууд нөлөөлдөг.

Түүнчлэн уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг сайжруулан хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгоор орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажлуудтай "Миннис" төслийн багийнхан танилцлаа.

Хуваалцах