Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Таван толгой түлш" компани 350 гаруй хүнтэй бригад байгуулан нийслэлийн иргэдэд үйлчилж байна

Нийслэлийн иргэд сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх арга туршлага, мэдээлэл дутмаг байгаатай холбогдуулан "Таван толгой түлш" компаниас 350 гаруй мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй 16 бригадыг байгуулан нийслэлийн 6 дүүргийн иргэдэд дуудлагаар үйлчлэх зорилтод ажлыг эхлүүлжээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Таван толгой түлш" компани 350 гаруй хүнтэй бригад байгуулан нийслэлийн иргэдэд үйлчилж байна
"Таван толгой түлш" компани 350 гаруй хүнтэй бригад байгуулан нийслэлийн иргэдэд үйлчилж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн иргэд сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх арга туршлага, мэдээлэл дутмаг байгаатай холбогдуулан "Таван толгой түлш" компаниас 350 гаруй мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй 16 бригадыг байгуулан нийслэлийн 6 дүүргийн иргэдэд дуудлагаар үйлчлэх зорилтод ажлыг эхлүүлжээ. Энэ нь иргэд та бүхэн 70119400 утсанд дуудлага өгснөөр сайжруулсан түлшний зөв хэрэглээ, галлагааны өмнөх зааварчилгаа, пийшин зуухныхаа янданг хэрхэн хөөлөх зөвлөмжүүдийг авахын зэрэгцээ пийшин, зуухандаа засвар үйлчилгээ хийлгэх боломжийг ч мөн тус компани бүрдүүлээд байна.

Нийслэлийн Онцгой комиссын удирдлага, гишүүд дээрхи дуудлагын засвар үйлчилгээний ажлыг утааны эсрэг чиглэсэн тун бодитой ажил болсныг онцолж байсан юм. УТААГҮЙ ХОТТОЙ БОЛОХ НЬ АЙЛ ӨРХ, ИРГЭН ТА БИДНИЙ ОРОЛЦООНООС ХАМААРНА. Дуудлагын утас: 70119400

Хуваалцах