Таван центийн никель зоос 1866 онд гүйлгээнд гарчээ
АНУ-д цаасан мөнгө 1700-аад оны үеэс гүйлгээнд орж эхэлсэн хэдий ч түүнийг дуурайлган хуурамчаар, их үйлддэг байв. Харин зоосон мөнгийг дуурайлган хийх амаргүй учраас, АНУ-ын үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд, зоосон мөнгө хэрэглэх ёстой гэж заасан байдаг байна.
Мэдээллийн алба

АНУ-д цаасан мөнгө 1700-аад оны үеэс гүйлгээнд орж эхэлсэн хэдий ч түүнийг дуурайлган хуурамчаар, их үйлддэг байв. Харин зоосон мөнгийг дуурайлган хийх амаргүй учраас, АНУ-ын үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд, зоосон мөнгө хэрэглэх ёстой гэж заасан байдаг байна. Ийм ч учраас АНУ-д анхны 1 центийн зоосыг 1793 оноос үйлдвэрлэж эхэлжээ.
Харин 1866 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр АНУ-ын Конгрессын шийдвэрээр 5 центийн зоосыг хэрэглээнд нэвтрүүлж эхэлжээ. Энэхүү 5 центийн зоосыг 75 хувь нь зэс, 25 хувь нь никель материал ашиглаж хийж эхэлсэн байдаг. Таван центийн зоосны анхны загвар нь 5 хошуу бүхий одоор хүрээлж, туяа цацарч байгаа мэт дүрслэлтэй 1866-1883 он хүртэл цутгаж байсан боловч, 1883 оноос эхэлж, загварыг нь өөрчилж, эрх чөлөөний хөшөөний толгойн загвараар цутгах болжээ.


















