Таван уулчны цогцсыг таниулах ажил явагдаж байна
Алтай Таван Богдод авиралт хийж байгаад сураггүй болсон таван уулчны талаар ОБЕГ-ын Олон нийттэй харилцах чиглэлийн мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнээс утсаар тодрууллаа.
Мэдээллийн алба

Алтай Таван Богдод авиралт хийж байгаад сураггүй болсон таван уулчны талаар ОБЕГ-ын Олон нийттэй харилцах чиглэлийн мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнээс утсаар тодрууллаа. Тэрбээр “Алтай Таван Богдын Хүйтний оргилоос таван хүний цогцос олсон. Одоогоор Баян-Өлгий аймагт цогцос таниулах ажил явагдаж байгаа. Сураггүй болсон уулчид мөн эсэхэд одоо хариулт өгөхөд эрт байгаа учраас шинжилгээний дүн гарсны дараа бид дахин мэдээлэх болно" гэлээ.
Эх сурвалжуудын ярьж буйгаар эдгээр уулчин ямар нэгэн компани, холбоонд харьяалагддаггүй мэргэжлийн бус хүмүүс байжээ.


















