Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд техникийн комисс ажиллаж байна

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд Зам, тээврийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Барилга, хот байгуулалтын яам, Онцгой байдлын ерөнхий газар,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд техникийн комисс ажиллаж байна
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд техникийн комисс ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд Зам, тээврийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Барилга, хот байгуулалтын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Архивын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагуудын төлөөллийг багтаасан Техникийн комисс ажиллаж байна.

Тус ажлын хэсэг нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дохиолол төвлөрүүлэлт, хориглол ба холбоо мэдээллийн байгууламжийн бүрдэл хэсэг болох галт тэрэгний хажуугийн илрүүлэх систем, тетра тоон радио системийн угсралтын ажлын гүйцэтгэлд шалгалт хийж, дүгнэлт гаргах үүрэгтэй.

Түүнчлэн төмөр замын төслийн барилгын ажлын гүйцэтгэлд хэсэгчлэн ажилласан өмнөх Техникийн комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж, баталгаажуулах юм гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Хуваалцах