Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

“Тавантолгой”-н нүүрс тээвэрлэлт өнөөдрөөс эхлэнэ

МХЕГ-ын шалгалтаар зөрчил илэрснээр өнгөрсөн зургадугаар сараас хойш орон нутгийн өмчит “Тавантолгой”-н нүүрс тээвэрлэлтийг бүрэн зогсоогоод байсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тавантолгой”-н нүүрс тээвэрлэлт өнөөдрөөс эхлэнэ
“Тавантолгой”-н нүүрс тээвэрлэлт өнөөдрөөс эхлэнэ. Зураг: МҮОНРТ

МХЕГ-ын шалгалтаар зөрчил илэрснээр өнгөрсөн зургадугаар сараас хойш орон нутгийн өмчит “Тавантолгой”-н нүүрс тээвэрлэлтийг бүрэн зогсоогоод байсан билээ. Учир нь “Тавантолгой”-Цагаан хад-Гашуун сухайт чиглэлд шороон замаар тээвэрлэж буйгаас осол аваар ихээр гарч удаа дараа хаагдаж нээгдсэн байдаг. Мөн “Энержи ресурс” компанийн хувьд өөрсдийн барьсан автозамыг ашиглуулахдаа машин тус бүрээс нэг удаагийн тээвэрлэлтээс 400 мянган төгрөг авахаар болсон ч энэ нь тээвэрлэгч компаниудад хүндээр туссан. Ингээд холбогдох байгууллагууд аргагүйдэж өнөөдрөөс эхлэн шороон замаар нүүрсээ дахин тээвэрлэх зөвшөөрлийг олгожээ. Осол аваар гаргахгүйн үүднээс замыг байнга усалж, засч янзалж байхыг аймгийн болон компанийн удирдлагуудад үүрэг болгожээ.

Түлхүүр үг:Уул уурхай
Хуваалцах