Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системийг бүрэн суурилууллаа

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын дохиолол, холбооны систем суурилуулах ажлыг “Солонгосын үндэсний төмөр зам” компани гүйцэтгэж дууслаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системийг бүрэн суурилууллаа
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системийг бүрэн суурилууллаа. Зураг: МҮОНРТ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын дохиолол, холбооны систем суурилуулах ажлыг “Солонгосын үндэсний төмөр зам” компани гүйцэтгэж дууслаа.Тус компани нь 2020 оны наймдугаар сард Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системийг суурилуулах ажлын төслийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцон шалгарснаар “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллаж ирсэн.Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын SIL4 түвшний шаардлагыг хангасан, БНСУ-ын дохиолол холбооны системийг Монгол Улсад анх удаа ийнхүү амжилттай нэвтрүүлж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол холбооны системийг бүрэн суурилууллаа.Эх сурвалж: Монголын төмөр зам ТӨХК

Хуваалцах