Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тавантолгойн нүүрс тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ гэв

Зам, тээврийн хөгжлийн Сайд Д.Ганбат Гашуунсухайт-Ганц мод боомт дээр нүүрс тээвэрлэж байгаа ачааны машинуудын дараалал үүсч буй асуудлыг хөндөж ярилцав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тавантолгойн нүүрс тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ гэв
Тавантолгойн нүүрс тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ гэв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар 09 дүгээр сарын 13-ны өдөр ажлын уулзалт хийлээ. Талууд хоёр улсын хоорондын харилцаа болон зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Зам, тээврийн хөгжлийн Сайд Д.Ганбат Гашуунсухайт-Ганц мод боомт дээр нүүрс тээвэрлэж байгаа ачааны машинуудын дараалал үүсч буй асуудлыг хөндөж ярилцав. Талууд энэ асуудал дээр хичээл зүтгэл гаргаж, асуудлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авахаа илэрхийлэв.

Хуваалцах