Тавантолгойн ордыг эргэлтэд оруулахад хоёр тэрбум долларын хөрөнгө шаардагдана
Тавантолгойн ордыг эргэлтэд оруулахад хоёр тэрбум долларын хөрөнгө шаардагдана
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших тавантолгойн орд 6,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүний 400 сая тонн нүүрсний нөөцийг “Энержи ресурс” компани, 200 орчим сая тонн нөөцийг "Тавантолгой" хувьцаат компани эзэмшдэг. Үлдэх нүүрсний нөөц төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компанийн мэдэлд байгаа юм. Тус компани өөрийн мэдэл дэх нөөцийг бүхэлд нь ашиглахад хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн судалгаа гаргажээ. Эрдэнэс-Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн яриаг хүргэж байна.


















