Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Тавантолгойн станц барих ажлын шалгаруулалтад таван компани тунажээ

Тавантолгойн ордыг түшиглэсэн цахилгаан станц барих сонгон шалгаруулалтад нийт 5 нэгдэл тунаж үлджээ. Тодруулбал, Японы “Marubeni” корпораци, БНСУ-ын “Daewoo Engineering & Construction” компани, Японы “Kansai Electric Power” болон Францын “GDF Suez”, БНСУын “Posco Energy” компанийн хамтарсан нэгдэл

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тавантолгойн станц барих ажлын шалгаруулалтад таван компани тунажээ
Тавантолгойн станц барих ажлын шалгаруулалтад таван компани тунажээ. Зураг: МҮОНРТ

Тавантолгойн ордыг түшиглэсэн цахилгаан станц барих сонгон шалгаруулалтад таван эгдэл тунаж үлджээ. Тодруулбал, Японы “Marubeni” корпораци, БНСУ-ын “Daewoo Engineering & Construction” компани, Японы “Kansai Electric Power” болон Францын “GDF Suez”, БНСУ-ын “Posco Energy” компаниуд юм.

Тус станц нь нэг тэрбум ам.долларын өртөгөөр баригдах бөгөөд 450 мВтын хүчин чадалтай байх юм. Станцын 50 мВт бүхий эхний блокыг 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Шинээр баригдах станц нь нүүрс боловсруулах үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангах төдийгүй “Оюутолгой” ордод цахилгаан нийлүүлэх аж.

Түлхүүр үг:Тавантолгойд цахилгаан станц барих ажилд өрсөлдөхөөр 5 нэгдэл үлдлээ
Хуваалцах