Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тавин мянган иргэнийг чадавхжуулах хөтөлбөрт хамруулна

Ирэх онд 50 мянган ажилгүй иргэнд хөдөлмөрийн бэлэн байдлын үнэлгээ хийж, чадавхжуулах хөтөлбөрт хамруулна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тавин мянган иргэнийг чадавхжуулах хөтөлбөрт хамруулна
Тавин мянган иргэнийг чадавхжуулах хөтөлбөрт хамруулна. Зураг: МҮОНРТ

Ирэх онд 50 мянган ажилгүй иргэнд хөдөлмөрийн бэлэн байдлын үнэлгээ хийж, чадавхжуулах хөтөлбөрт хамруулна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг арилгах зорилгоор ажилд ороход хүндрэлтэй иргэдэд зориулсан тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Үүний нэг нь профайлинг буюу хүн нэг бүрийн хөдөлмөрийн чадвар, нөөц бололцоог тодорхойлж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн сургалтад хамруулан ажилд зуучлах хөтөлбөр юм.

Мөн сургуульд сураагүй ч ажил хөдөлмөр эрхлэх явцдаа олж авсан ур чадварыг нь үнэлж гэрчилгээ олгож байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хэлтсийн дарга н.Алтантулга ингэж ярилаа.

Mongolian National Radio · Тавин мянган иргэнийг чадавхжуулах хөтөлбөрт хамруулна

Өнөөдрийн байдлаар гэрчилгээ авсан 7300 гаруй иргэний 51 хувь нь байнгын ажлын байртай болжээ.

Хуваалцах