Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тавин сурагчид 1000 юанийн тэтгэмж олгов

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн амын хөгжлийг дэмжиж, нийгмийн хамгааллын үйлчилгээг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тавин сурагчид 1000 юанийн тэтгэмж олгов
Тавин сурагчид 1000 юанийн тэтгэмж олгов. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн амын хөгжлийг дэмжиж, нийгмийн хамгааллын үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд баталгаатай, хүртээмжтэй хүргэх” гэж тусгагдсаны дагуу зорилтот бүлэгт чиглэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Дорноговь аймаг, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн 10 дугаар сард ЕБС-ийн гурван багш, дунд ангийн 27 сурагчийг БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөх хотын хүүхдийн зусланд долоо хоногийн хугацаатай хамруулсан.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газраас зорилтот өрхийн 50 сурагчид тус бүр 1000 юань /370 000 төгрөг/-ийн буцалтгүй тусламж гардууллаа.

Арга хэмжээнд БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа дэд консул Ван Жуюн, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг, НБХ-ийн дарга Ч.Байгалтуяа болон сурагчдын эцэг, эх оролцлоо гэж Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

Хуваалцах