Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Театрын барилгатай холбоотой асуудлыг цэгцлэхийг үүрэг болгов

Хэнтий аймгийн Чингис хотод шинээр барьж буй Хөгжимт драмын театрын барилгын ажлын гүйцэтгэлийг дуусгаж энэ онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Театрын барилгатай холбоотой асуудлыг цэгцлэхийг үүрэг болгов
Театрын барилгатай холбоотой асуудлыг цэгцлэхийг үүрэг болгов. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Чингис хотод шинээр барьж буй Хөгжимт драмын театрын барилгын ажлын гүйцэтгэлийг дуусгаж энэ онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Тус хөгжимт драмын театрыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж эхлүүлсэн бөгөөд 2012 оноос санхүүжилт хийгдэлгүй өнөөг хүрсэн байна. Нийт 8,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус барилгын ажлыг 2012 онд эхлүүлсэн ч 2013-2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт тасалдаж, барилгын ажил бүрэн зогссон байна. Өнгөрсөн хугацаанд 7,5 орчим төгрөг зарцуулж, 70-иад хувийн гүйцэтгэл хийжээ. Гэсэн ч барилгын батлагдсан зураг нь байхгүй, дам нуруу, даацын тулгуурууд өвлийн улиралд хийснээс үүдэж чанар, стандарт хангаагүй гэх мэт хариуцлагагүй асуудлуудыг дагуулжээ. Иймд үүсээд буй асуудлуудыг судлан шийдвэрлэж, төсвийн хөрөнгө оруулалтыг царцаахад хүргэсэн шалтгаан нөхцлийг тодруулж, шийдвэрлэх арга хэмжээ авч, хариуцлага алдсан хүмүүст нэхэж хариуцлага тооцох үүргийг Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад өглөө.

Хуваалцах