Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Тээвэрлэж явсан тарвагыг хурааж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ

Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгээр иргэн Х автомашинаар 20 ширхэг тарвага тээвэрлэж ирснийг хяналт шалгалтаар илрүүлж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тээвэрлэж явсан тарвагыг хурааж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ
Тээвэрлэж явсан тарвагыг хурааж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгээр иргэн Х автомашинаар 20 ширхэг тарвага тээвэрлэж ирснийг илрүүлж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ. Үүнийг Экологийн цагдаа шалгаж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 хорооны иргэн Г тус хяналтын цэгээр 3 ширхэг тарвага тээвэрлэж ирснийг Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Ганбат илрүүлэн, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, материалжуулан шалгаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах