Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тээвэрлэлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зааварчилгаа өгнө

Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ээлжит шуурхай хурлаараа Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаанд шалгалт оруулж, цэгцлэх асуудлыг хэлэлцсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тээвэрлэлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зааварчилгаа өгнө
Тээвэрлэлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зааварчилгаа өгнө. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ээлжит шуурхай хурлаараа Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаанд шалгалт оруулж, цэгцлэх асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой төслийг урагшлуулах хэлэлцээр зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан талаар сайд Д.Ганбат мэдээлэл өгсөн. Түүнчлэн автомашины дугаарын стандартын асуудлыг шийдвэрлэж, дугаар үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, цэгцлэхийг холбогдох харьяа байгууллага болон газрын дарга нарт үүрэг болгожээ.

Тээвэр зохион байгуулалтыг боловсронгуй болгож, Хоногийн нэгдсэн графикт оруулах зааварчилгааг сайд Д.Ганбат холбогдох албаныханд өгөхөөр боллоо. Мөн тэрбээр Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Шинэ нисэх онгоцны буудлын менежментийн асуудлыг танилцуулсан бөгөөд яаралтай шийдвэрлэхийг харьяа байгууллагуудад үүрэг болгов. Тэрбээр зам, тээврийн бодлого зангидаж байгаа яамны удирдлагууд, харьяа байгууллагын дарга нар хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж, аливаа ажил үйлчилгээг хугацаа алдалгүй, түргэн шуурхай ажиллахыг анхаарууллаа.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Хуваалцах