Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн оноогоо сэргээлгэх заавар

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан бол: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа 6 цагийн сургалтад хамрагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн оноогоо сэргээлгэх заавар
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн оноогоо сэргээлгэх заавар. Зураг: МҮОНРТ

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх болон зөрчлийн оноогоо сэргээлгэх зааврын тухай мэдээллийг хүргэж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан бол:

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа 6 цагийн сургалтад хамрагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.

Бүрдүүлэх материал:Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, Эрүүл мэндийн тодорхойлолтыг http://license.police.gov.mn/media/law/a5.jpg татан авч харъяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлнэ.Эрх сэргээгдсэн тохиолдолд ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхим болон Дүнжингарав, Драгон төвд байрлах "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-д очиж жолооны үнэмлэх захиална.Жолооны үнэмлэхний мөнгө 12,500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого, Гүйлгээний утга - овог, нэр, регистрийн дугаар/Зөрчлийн оноо дууссан бол:Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос бусад байдлаар жолоодох эрхээ хасуулсан этгээд төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа 2 цагийн сургалтад хамрагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.Бүрдүүлэх материал:Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагааТөрийн бус байгууллагаас зохион байгуулж буй сургалтын хуваарь, хаягийг доорх зурагнаас татан харна уу..Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба

Хуваалцах