Тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хуулийн хугацаа дууслаа
Нийслэлийн Засаг даргын захирамжаар, нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг гуравдугаар
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын захирамжаар, нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг гуравдугаар сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний хооронд зохион байгуулж дууслаа.
Замын цагдаагийн газар, дүүргүүдийн татварын хэлтсээс хамтран энэ сарын 10-24-нийг хүртэл албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг байгуулна.
Тээврийн хэрэгсэл эзэмшигч та албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй бол захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль төлнө. Энэ сарын 24-нөөс хойш албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм.


















