Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоожээ

Өнгөрсөн хоногт Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар нойтон цас орсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоожээ
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоожээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн хоногт Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар нойтон цас орсон.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан Завхан аймгийн “Солонгот”, “Загастай” давааны авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа, мөсжилт үүссэн учраас тус тус аймгийн цагдаагийн газрын даргын шийдвэрээр өчигдөр орой 21:00 цагаас өнөөдрийн 10:00 цаг хүртэлх хугацаанд орон нутгийн хэмжээнд авто замын байгууламжийг түр хугацаагаар хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон байна.

Ойрын өдрүүдэд цаг агаар муудах төлөвтэй байгаа учраас Онцгой байдлын ерөнхий газар орон нутгуудад сэрэмжлүүлэг мэдээ явуулж ажиллаж байна.

Хуваалцах